http 50

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.20
Эдийн засаг, Худалдаа

Н.Наранбаатар: Хөдөө амьдрах боломжийг бодлогоор дэмжих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Сүүлийн жилүүдэд сонсогдоогүй үр өгөөжтэй төсвийн тодотгол оруулж ирж байгаад Засгийн газартаа талархал илэрхийлье. Цаашид бид улсын төсвийг жижиг зүйлд биш хөгжлийн томоохон төслүүдэд зарцуулах нь зөв гэж харж байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсөвт нь тодорхой тусгаад, тэр хүрээнд ИТХ-ын хурлаар шийдэх ёстой.

Эрчим хүч, Усны асуудалтай холбоотой төслүүдээ түлхүү хэрэгжүүлэх шаардлагатай. Оюутолгой ХХК-ийн хувьд дотоодоос эрчим хүч авдаг бол жилд 150-200 сая долларыг улсдаа үлдээх боломж бий.

Уул уурхайн төсөл хэрэгжиж байгаа орон нутагт үр өгөөжийг нь нэмэгдүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй. Тэнд байгаа ард иргэдийн амьдралд нь тус дэм болохоор зохицуулалт хийх хэрэгтэй. Томоохон төслүүдэд иргэд дургүйцэж байгаа харагдана.

Хөдөө амьдрах боломж илүү байхаар /цалин, татвар, ипотек, / шийдэж өгвөл хотын төвлөрөл саарах давуу талтай.

Нэгжийн хуульд орсон Концесийн хуулийг тусгаад өгчихвөл боломжууд байгаа.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ