МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.20
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: Төрийн өмчийн компаниудыг нэгтгэх ажлыг хэрхэн хийхээр төлөвлөж байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Хойд хөршид дайн болж байна. БНХАУ-д цар тахал хүндрээд хил хаалттай байгаа энэ үед төсвийн тодотгол хийхийг дэмжиж байгаа юм.

Төсвийн хууль батлагдангуут худалдан авах ажиллагаа явагддаг болмоор байна. Энэ асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Ямар худалдан авалтыг орон нутаг руу шилжүүлэх вэ, ямрыг нь Худалдан авах ажиллагааны газар хариуцах вэ гэдгийг нарийн төлөвлөх нь чухал.

Тодорхойгүй байдал Төсвийн хууль хэрэгжихэд хүндрэл учруулж байна. Чанаргүй баригдах, ажил зогсох зэрэг бүгд хамаатай. Энэ жилээс үүнийгээ цэгцлэх хэрэгтэй. Бараа материалын үнэ өсөөд байхад 2023 оны ямар ч төсөл хэрэгжихгүй болно.

Төрийн өмчийн компаниудыг нэгтгэх ажлыг хэрхэн хийхээр төлөвлөж байна вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ