2022.04.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Аубакир: Хөдөө аж ахуйн бодлогодоо шинэчлэл хийх цаг болжээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Өнгөрсөн жил чамлахааргүй ургац авсан. Энэ жил цаг үеийн шаардлагатай тодорхой ажил хийгдээд явж байна. Харин цаашдаа яаж ажиллах вэ. Үр тариа, хүнсний ногооны хомсдол цаг үеийн байдлаас шалтгаалаад хямарвал яаж явах вэ.Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо гэсэн нэг шинэ тогтолцоонд орж зөв бодлого хэрэгжих гэж байна. Үүн шиг хөдөө аж ахуйн салбарт ямар шинэчлэл хийгдэх вэ.

Бид экспорт ярьдаг хийдэггүй. Яагаад гэвэл дотоодынхоо хэрэгцээг дөнгөн даган хэрэгжүүлж байна. Мөн "Гацуурт" компани шинэ технологи нэвтрүүлж байна. Харин цаашдаа талбайгаа нэмэх ёстой. Зээлээс зээлийн хооронд тариа тарьж байгаа хэдэн хүн байна. Харин ОХУ бүх зүйл нь дотроосоо хямдхан нөхцөлд ашигтай ажиллаж байгаа. Бид нар газар тариаланчдаа унагаж болохгүй.Хөдөө аж ахуйн яам өөрчлөлт хийх бодлого боловсруулж орж ирэх хэрэгтэй.

Түүний асуултад салбарын мэргэжилтнүүд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ