МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улаанбадрах сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа
2022.04.19
Орон нутгийн хөгжил

Улаанбадрах сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалын хамт Улаанбадрах сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэж буй хууль, тогтоомж, бодлого шийдвэрийг танилцуулан, орон нутагт тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг хүлээн авлаа.

Мөн энэ үеэр улс эх орон, ард түмнийхээ төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл дүүрэн зориулан ажилласан И.Лхамсүрэн, Ц.Цэндсүрэн, Г.Цэсэн, Т.Дэжидмаа, Л.Лхагвасүрэн, Т.Адъяа, Ц.Улаанбаатар нар хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн төрийн дээд “Алтан гадас одон”-оор шагнагдсаныг гардууллаа.

Мөн 2021 онд мал сүргээ таван төл дээр нь өсгөн үржүүлж, аймгийн “Хошой аварга”-аар М.Улаанхүү, аймгийн “Аварга малчин”-аар Д.Саранбат, Т.Балдоржийн гэр бүл тодорч шагналаа гардан авлаа.
УИХ-ын гишүүд Төр түмэндээ хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж, энгэрээ мялаалгасан иргэддээ сайн сайхныг хүслээ. 

ШИНЭ МЭДЭЭ