МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Идэрчүүдийн волейболын улсын аваргуудыг төрийн ордонд хүлээж авлаа
2022.04.14
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Идэрчүүдийн волейболын улсын аваргуудыг төрийн ордонд хүлээж авлаа

Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах Волейболын тэмцээнд Сэлэнгэ эрэгтэй баг- тэргүүн байр, Сэлэнгэ эмэгтэй баг- гутгаар байрт тус тус шалгарч багийн дүнгээр цомын эзэд болсон багш дасгалжуулагч, баг тамирчдыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбат, Д.Өнөрболор нар өнөөдөр /2022.04.14/ төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Ж.Эрдэнэбат гишүүн 2001 оноос хойш Сэлэнгэ аймгийн Волейболын Холбоог тэргүүлж ажиллахдаа энэ спортыг нутагтаа хөгжүүлэх, спортоор дамжуулан хүүхэд, залуусын нөхөрлөл, эв нэгдлийг бий болгох, бие бялдрын хөгжлийг дэмжих зэрэг зорилгоор шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж ирсэн. Энэ хугацаанд улсын аваргын тэмцээнээс эмэгтэй баг 5 алт, 3 мөнгө, эрэгтэй баг 5 мөнгө, 3 хүрэл медаль тус тус хүртэж, амжилтаа тогтмол бататгаж ирсэн. Мөн улсын чанартай тэмцээнүүдэд эрэгтэй, эмэгтэй аль аль багууд тогтмол шигшээд шалгарч, хамтдаа медалийн тавцанд зогсож амжилтаа түүчээлсээр энэ удаад Сэлэнгэ аймгийн эрэгтэй баг анх удаа “Аварга” боллоо.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат баг хамт олныгоо амжилттай дасгалжуулсан багш нартаа, өндөр чадвар гаргасан нийт тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ