МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.14
Уул уурхай, Ашигт малтмал

Ц.Цэрэнпунцаг: Хууль гаргаад үр дүнд хүрэхгүй бол хөрөнгө оруулагчид итгэхгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

Хаана паркаа барих вэ гэхээс илүү хаана байгуулбал эко систем нь бүрдэж байгааг мэдэх хэрэгтэй. Жишээ нь Оюутолгойг дагаад ямар бизнес хөгжиж байна, үүнийг дагаад ямар татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх нь тодорхой байх ёстой. Эрдэнэтийн жишээ болон гадаадын жишиг ярьж байна. Гэтэл гурван өөр газар яг адилхан хөрөнгө оруулалтаар адил төсөл хэрэгжүүлэхэд үр дүн нь өөр гарна шүү. Нөгөө авлига хээл хахуул, хариуцлагагүй байдлаас болоод үр дүн өөр гарна. 

Вьетнамчуудтай ажилласан гадны хөрөнгө оруулагчид тэр газрын албан хаагчдын хандлага хувийн эрх ашгаас, төрийн эрх ашгийг дээр тавьж ажиллаж байгааг магтаж ярьсан ярилцлага байсан. Бид сайн боловсруулсан хууль гэхээс илүү хандлага, хариуцлага дээрээ анхаарах ёстой. Хууль гаргаад үр дүнд хүрэхгүй бол хөрөнгө оруулагчид итгэхгүй байна.Цаашдаа энэ асуудал дээрээ анхаарч хөрөнгө оруулагч нартаа итгэл төрүүлэхээр ажиллах хэрэгтэй.           

ШИНЭ МЭДЭЭ