МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.14
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Хоёр адил зурган дээр төсөв нь өөр орж ирдэг, үүнийг анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Б.Жавхлан сайдаа хамгийн бага үнэ, тендерийг оруулж ирье гэж байна. Энэ бол зөв. Зураг төсөвтэй нь уялдуулж дээшээ, доошоо 5 хувь байх ёстой гэсэн зарчим баримтлаарай. Зураг нь дээр яамдууд анхаарах ёстой, хоёр адил зурган дээр төсөв янз бүр байдаг. Хяналтын шинэ системтэй болох хэрэгтэй. Орон нутагт тендер авсан компани хяналтан дээр орон нутгийн удирдлагууд бас давхар хянадаг тогтолцоо чухал, үүнийг анхаараарай.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс хариуллаа.         

ШИНЭ МЭДЭЭ