http 50

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Наранбаатар: Нэг зөрчил дээр давхар шийтгэл ногдуулдаг гажуудлыг болиулна
2022.04.14
Хууль, эрх зүй

Н.Наранбаатар: Нэг зөрчил дээр давхар шийтгэл ногдуулдаг гажуудлыг болиулна

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалтыг гуйвуулсан мэдээлэл сэвж байгаад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Бидний санаачилсан хуулийн талаар ташаа мэдээлэл сэвж байна. Уг хуулийн төслийн гол санаа бол:

  • Сануулах заалт шинээр оруулсан. Хүний амь нас, нийгэмд үзүүлэх хор нөлөө бага, тэр дор нь залруулчих боломжтой зөрчлүүд дээр торгох биш 1 удаа сануулдаг болох. Жишээ нь бүс зүүгээгүй жолоо барих, гудамж талбайд хог хаях г.м.
  • Нэг зөрчил дээр давхар шийтгэл ногдуулдаг гажуудлыг болиулах. Жишээ нь торгоод, оноо хасаад, хураагаад, эрх хасах г.м. давхар шийтгэлүүдийг хасах
  • Торгуулиа хугацаанд нь төлбөл торгуулийн дүнг бууруулах
  • Торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хугацаа, хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлж болох. Жишээ нь хүний амь нас, нийгэм, байгаль орчинд хор нөлөө үзүүлээд торгуулиа төлдөггүй хариуцлагагүй иргэн, ААН-үүд зөрчлийг давтан гаргасаар байх тохиолдол олон бий.

Хуулийн төсөлд иргэдээс санал авч байгаа бөгөөд хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөж болно.
Доорх холбоосоор орж саналаа өгөөрэй.

http://forum.parliament.mn/projects/11244...

ШИНЭ МЭДЭЭ