http 50

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.04.14
Хууль, эрх зүй

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нарын гишүүдийн санаачилсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос дэмжлээ.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар:

  • Үйлдвэрлэл, технологийн паркийн тусгай зөвшөөрлийг Засгийн газраас олгоно.
  • Паркийн ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААН, ГАЗАР, ЦЭВЭР БОХИР УС, ЗАМ ТАЛБАЙ, ХАШАА гээд үйлдвэрлэгчдэд шаардлагатай бүхий л дэд бүтцийг төрөөс бүрэн шийдвэрлэнэ.
  • ҮТП-д үйл ажиллагаа явуулах ААН-үүдээ БҮХ ТӨРЛИЙН ТАТВАРААС эхний 5 жил 100 хувь, дараагийн 5 жил 50 хувь чөлөөлнө.
  • Ийнхүү үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэнээр:
  • Үйлдвэрүүдийн үүдийг нээнэ.
  • Олон мянган ажлын байр бий болно.
  • Импортоос хараат бус улс болно.
  • Түүхий эд бэлтгэн нийлүүлэгч биш бүх салбарын үйлдвэрлэлийг дэмжсэн экспортлогч улс болно.
  • Улсын төсвийн орлого нэмэгдэнэ.
  • Гадаад худалдааны эргэлт сайжирна.
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин бүрдэнэ.
  • ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж бүрэн утгаараа бий болно.
Тус хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Байгалийн баялагтаа нэмүү өртөг шингээж баялагтаа эзэн монгол болно. Малын гаралтай түүхий эдээ үнэд оруулж малчдаа орлоготой, иргэдээ ажилтай болгох үндэс суурийг тавина гэж үзэж байна" хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ