МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.13
Эдийн засаг, Худалдаа

Н.Энхболд: Нутгийн өөрөө удирдах байгууллагуудад чадамж тааруу байгаа болохоор төр оролцох шаардлагатай

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,04,13/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

Эргээд сануулахад ҮХНӨ-р ажил удаан, зохион байгуулалтгүй явж байгаагийн нэг шалтгаан нь Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дутагдаж байна гэж Засаг дарга нарыг дээрээс нь доош нь томилж байя гэж орж ирсэн. Тэгээд хэд хэдэн шалтгаанаар хагас дутуу өөрчлөлт орсон. Үүнийг бодох хэрэгтэй. Монгол Улс төрийн байгуулалтын хувьд нэгдмэл байх ёстой бол Үндсэн хууль тийм заалттай.

Бид нар үүнийг гүйцэтгэх засаглал, бусад засаглалтай холбоотой энэ асуудал гарч ирсэн. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хийж чадах зүйл ч байна, чадахгүй зүйл бас бий. Эдийн засгийн хувьд чадамжгүй байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын асуудал орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон иргэдийн саналаар ажил явахгүй байна. Ийм том ажил явахгүй жишээ их бий. Төрийн бодлогын ажил явахгүй байна. Зөв хуваарилалт хэрэгтэй байна.      

ШИНЭ МЭДЭЭ