МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Энхтүвшин: Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-үүдээ төрөөс дэмжих нь зүйтэй

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны /2022,4,12/-ны өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Бид нар хуулийн хэрэгжилтэн дээр анхаарч олон нийтэд сурталчилж ажиллах хэрэгтэй. Ард иргэд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг үе үеийн Засгийн газар барьсангүй гэж шүүмжилж байгаа. Иймд үйлдвэрээ дэмжээд явах хэрэгтэй. Хуучин Сайншандын Аж үйлдвэрийн парк байгуулсан ажил хэрэг болоогүй. Алтанширээгийн аж үйлдвэрийн парк байгуулсан, төрөөс төмөр зам, авто зам, цахилгаан татсан мөн ширэм болон гангын үйлдвэр байгуулж байна. Иймд үйлдвэрүүдээ төрөөс дэмжээд явбал боломж бий. Татварын хөнгөлөлт дээр Эдийн засгийн чөлөөт бүсийн хуультай адил болоод байна. Ялгаа нь юу байна вэ, газар олголтыг Засгийн газраас үнэ төлбөртэй олгох уу, эсвэл үнэ төлбөргүй юу, мөн паркуудыг яаж бүсчилж хувааж байгаа вэ.  

Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ