http 103
Аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгааны аппарат болон бүрэн тоноглосон түргэний машин хүлээлгэж өглөө
2022.04.08
Орон нутгийн хөгжил

Аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгааны аппарат болон бүрэн тоноглосон түргэний машин хүлээлгэж өглөө

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өргөн бүрэлдэхүүнтэйгээр Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Эхний ээлжинд аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа цээжний хөндийн дурангийн хагалгааны аппарат, бүрэн тоногтой түргэний машин, суурин болон зөөврийн рентген аппарат, төрөх тасгийн иж бүрэн тоног төхөөрөмж болон Алтай, Дэлүүн сумуудад түргэний машин зэргийг гардуулж өглөө. Улсын хэмжээнд зөвхөн манай аймагт дурангийн хагалгааны аппарат байхгүйн улмаас иргэд 1700км зам туулан Улаанбаатар хотыг зорьж хугацаа алдаж эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирдог байсан явдал ийнхүү шийдэгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ