http 104

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.08
Эрчим хүч

Б.Бейсен: Тухайн газар нутагт амьдарч байгаа иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.08\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаарх УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: 

Баян-Өлгий аймгийн зарим иргэдийн байр суурь, байгалийн онцлог нөхцөл байдлыг харахаар дэмжмээргүй байгаа энэ төслийг.  Гэхдээ улсын том эрх ашгийн төлөө дэмжиж байна. Хэд хэдэн тодруулах зүйл бий. 285 айлын хадлангийн газрын асуудал,159 айл өрх тэнд байна, энд 1000 гаруй хүн амьдардаг, өвөлжөө, хаваржаа, намаржаа тэнд байдаг, нийт 10 сар тэндээ амьдардаг, хоёр сар зусландаа гардаг. Энэ хүмүүс нүүлээ гэхэд өвөлжөө, хаваржаа олдохгүй. Бас ан амьтанд үзүүлэх сөрөг нөлөөний талаар судалгаа хийсэн үү. Хөшөө, дурсгалын газар байна. Түүнчлэн дээрх айлуудын блок болон бусад материалаар барьсан байшин барилга байгаа. Энэ хүмүүс урьдчилсан судалгаагаар малаа зараад аймагт суурьшъя гэж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй сайдаа, малчдын амьдрал хэцүүдэх нь ээ. Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулна гэж байгаа,гэхдээ өндөр хүчдэлийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа вэ.

Түүний асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.           

ШИНЭ МЭДЭЭ