МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.31
Эдийн засаг, Худалдаа

Т.Энхтүвшин: Цахилгаан станцаа өргөтгөх хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Бид засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг эдийн засаг тогтвортой байхад баталсан. Одоо харин эдийн засаг хүнд болж валютын ханш нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна. Тиймээс бид шаардлагтай хөрөнгө оруулалтаа эрэмбэлэх шаардлагатай байна.

Удахгүй өвөл болно. 3,4 дүгээр станцаа өргөтгөх хэрэгтэй байна. Дулаан хангамж, эрчим хүчний асуудлаа шийдэх нэн шаардлагатай. Ийм байдлаар эрэмбэлж, хөрөнгө оруулалтийн асуудлаа шийдээд явуул илүү үр дүнтэй.

БНХАУ-ын хил нээгдэх үгүй нь тодорхойгүй байхад бид эрсдэлээ хэрхэн яаж тооцох вэ? Орлого олох нүүрсээ гаргаж чадахгүй юм бол өөр ямар арга замаар валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм. Үнэхээр алт хөтөлбрөө хэрэгжүүлээд явах уу эсвэл төрийн өмчит компаниудаа олон нийтийн өмч болгож тодорхой хэмжээний мөнгө цуглуулах уу гэдэг асуудал дээр шийдэл гаргаж ярих хэрэгтэй байна.

Ипотекийн хөнгөлттэй зээлийн хүрээнд түрүү жил 925 тэрбум төгрөгний 12 мянган зээлдэгчидэд зээл олгосон юм байна. Энэ онд хэчнээн иргэнд ипотекийн зээл олгохоор болсон бэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ