2022.03.31
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Х.Болорчулуун: Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар Засгийн газар дорвитой ажил хиймээр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Манай улсын хөгжил гацаанд орсон. Энэ нь цар тахал болон Орос, Украины дайны нөхцөл байдалтай холбоотой. Энэ нь манайх эдийн засгийн дархлаа сул байгааг харуулж байгаа юм.Хүнээр бол тамирдсан бие муутай гэсэн үг. Өнөөдөр валютын хомстолд орчихлоо. Уул уурхайн экспортыг дагасан эдийн засагтай, үйлдвэрлэлүүд байхгүй. Сав баглаа, маскаа гаднаас авдаг. Дотооддоо хийж байсан олон зүйлээ хийж чадахаа больсон, бэлэнчилж валют зардаг болсон. Олсон жоохон орлогоо цоорхой шуудайд хийчихсэн юм шиг үрдэг. Үе үеийн Засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ сэргээх талаар ярьдаг. Манай Засгийн газар энэ дээр дорвитой бодлого явуулмаар байна.

Гадаад харилцааны яам зөвхөн Элчин сайд томилдог газар биш шүү. Гадаад худалдааны яам манайд байхгүй бусад салбараас санал авч экспорт, импортын тариф гаргах хэрэгтэй. татвар дээр үечлэлтэй хандах хэрэгтэй. Сав, баглаа гаднаас авах биш технологийн энд нутаглуулж байж үйлдвэрлэл хөгжинө, өр маш их нэмэгдэж байна. Цаашдаа маш их хүндрэл болно. Шаардлагагүй зээл оруулж, ирж болохгүй. Маш үнэтэй Хятадын махны үйлдвэрийн санал орж ирсэн, үүнийг дэмжиж болохгүй. 

Түүний асуултад: Хариуцсан яамны сайд нар хариуллаа.     

ШИНЭ МЭДЭЭ