http 103
2022.03.30
Барилга, Хот байгуулалт

Т.Аубакир: Хаврын тариалалт дээр хариуцсан яам бэлтгэлтэй байх ёстой

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,03,30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

Хаврын тариалалт ойртоод ирлээ. 64 мянган тонн үрийн нөөцтэй байна. Ихэнх улаан буудай импортлогч нар дайны байдалтай байна.Тариа, будааны үнэ нэмэгдэж магадгүй. Салбарын яам хэдэн тонн нөөцийн үртэй байна, хаврын тариалалтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна.

Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ