МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын дотуур байрыг засварлана
2022.03.25
Орон нутгийн хөгжил

Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын дотуур байрыг засварлана

Япон Улсын ард түмэн, Засгийн газраас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг бол 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш хэрэгжиж байгаа “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөр бөгөөд энэ хүрээнд Монгол Улсад 851 төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.

Хөвсгөл аймгийн хувьд Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 1996 оноос хойш 29 жилийн хугацаанд 2 сая гаруй долларын 28 төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлээд байна. Энэ удаа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг 225,829 доллар буюу 643,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий их засварын ажил хийгдэхээр болж байна.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр 1976 онд баригдсан бөгөөд удаан хугацааны ашиглалтын улмаас хуучирч муудан дээврээс ус алдаж, дотор гадна хананы шавар болон эмульс халцарч дулаан алдагдах зэрэг 170 хүүхэд, багачууд болон 11 багш, ажилчдын эрүүл аюулгүй сурч, хөдөлмөрлөх нөхцөл шаардлага хангахгүй байдалтай байгаа юм.

Иймд энэхүү дотуур байрны засвар хийгдсэнээр Цэцэрлэг сумын хүүхэд, багачууд маань тав тухтай, аюулгүй орчинд сурч хүмүүжих нөхцөл бүрдэх юм.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар, ирээдүй болсон хүүхэд, багачуудын маань сурч, боловсрох орчин, нөхцөлийг сайжруулах үйлсийг дэмжин тусалсан Япон Улсын Засгийн газар, эрхэмсэг элчин сайд Кобаяаши Хироюки Танд хувиасаа болон нийт Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ