http 103
Хил хамгаалах, цагдаагийн байгууллагад авто машин олголоо
2022.03.25
Орон нутгийн хөгжил

Хил хамгаалах, цагдаагийн байгууллагад авто машин олголоо

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт ажиллах үеэр Цагдаагийн газар, Хил хамгаалах байгууллагад туулах чадвар сайтай машин техникийн туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн.

Тус шийдвэрийн хүрээнд Хилийн цэргийн 0165 дугаар анги, аймгийн Цагдаагийн газарт фургон машин олгожээ.

Авто машиныг УИХ-ын гишүүд Т.Аубакир, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, Цагдаагийн газрын дарга, хошууч Ө.Танат нарт хүлээлгэж өглөө.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэдэг хилийн цэргийн болон цагдаагийн алба хаагчдынхаа ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн явдалд талархал илэрхийллээ.   

 

ШИНЭ МЭДЭЭ