МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүргийн дөрвөн ӨЭМТ-д автомашин хүлээлгэн өглөө
2022.03.21
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүргийн дөрвөн ӨЭМТ-д автомашин хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтарч Баянзүрх дүүргийн 2, 9, 20, 23 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд Aqua автомашин хүлээлгэн өглөө.

Тэд хэрэгжүүлж буй “Дэмжье” ажлынхаа хүрээнд 2021 онд Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд 7 ширхэг суудлын Приус 30 автомашин, Онцгой байдлын хэлтэст иж бүрэн тоноглосон Starex автомашин, Цагдаагийн газарт 18 мотоциклийг тус тус хүлээлгэн өгч байсан.

Э.Бат-Амгалан гишүүн “Төрийн үйлчилгээ иргэдэд ямар нэгэн саад бэрхшээлгүй хүрдэг байх ёстой. Тэр ч утгаараа дээрх байгууллагуудыг үе шаттайгаар дэмжиж ажиллах болно” хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ