МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.17
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад төр ямар үүрэгтэй вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

Тогтоолын төслийг бол дэмжиж байгаа. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах 1000 га газар дээр төрөөс яг ямар ажил хийж, үлдсэн бусад ямар ажлыг нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад үлдээх гэж байгаа вэ?

Бид төрөөс хувийн хэвшил рүү хандаж хөрөнгө оруулалт татах, эсвэл хамтарч ажиллах санал тавина гээд яриад байгаа. Гэтэл төр өөрсдөө яг юу хийх талаараа тодорхой болгохгүй бүрхэг байна. Ийм маягаар байвал ямар ч хөрөнгө оруулагч татаж чадахгүй. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалт татах гэж байгаа юм бол төр яг ямар ажил хийхээ тодорхой болгож, жишээтэй ярих хэрэгтэй байна.

Түүний асуултад Сангийн яамны дэд сайд С.Наранцогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ