МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.17
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Баярсайхан: БОАЖ-ын яам усны нөөцийн асуудлаар бодит мэдээлэл өгөх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Монгол Улсын хэмжээнд усны нөөцийн дутагдалд орж байгаа талаарх мэдээ нийгмийн сүлжээнд тархаж байна. Энэ асуудал БОАЖ-ын яамнаас судалгааны үндэслэлтэй сэрэмжүүлэх мэдээ, мэдээлэл хүргэхгүй байгаа вэ? Өнөөдрийн хууль батлагдсан батлагдаагүй энэ чиглэлийн асуудал танай яамны хийж хэрэгжүүлэх ажил.

Олон аймагт уул уурхайн бүтээн байгуулалт явагдаж байгаа.
Саяхан БОАЖ-ын сайдын өөрийнх нь ахалдаг Үндэсний зөвлөлөөр цианит бол хор хохиролгүй гэж үзээд зөвшөөрөл өгөөд ажиллуулж байна. Үнэхээр хор хохиролгүй юм бол иргэдийн мэдэх эрхийг хүндэтгээд энэ цианитын талаарх мэдээллийг түгээх шаардлагатай. Тиймээс БОАЖ-ын яам энэ асуудлыг анхааралдаа аваач гэж хүсэж байна.

Завхан аймгийн урд захын дөрвөн сумын ус хатуулаг өндөртэй учраас шүдний эрүүл мэнд, элэг ходоодны өвчлөл өндөр байна. Энэ асуудалд яамны зүгээс ямар тус дэм үзүүлж чадах вэ?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ