МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Бат-Амгалан: Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой маргаанд цэг тавих үүднээс холбогдох хуулийг санаачлан батлуулна
2022.03.14
Барилга, Хот байгуулалт

Э.Бат-Амгалан: Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой маргаанд цэг тавих үүднээс холбогдох хуулийг санаачлан батлуулна

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тойргийнхоо иргэдтэй уулзалт хийх үеэр дахин төлөвлөлтийн асуудал ихээр хөндөгджээ.

Тэрээр гурав дугаар сард багтааж дахин төлөвлөлтийн асуудлаар хохирсон, хохироогүй иргэдээс эхлээд барилгын ажлаа хугацаанд нь сайн гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй компаниуд, дэд бүтэц төлөвлөлттэй холбоотой барилга хот байгуулалт болон эрчим хүчний яам, нийслэл, дүүргийн удирдлагуудын дунд хэлэлцүүлэг хийхээр ажиллаж байна. Мөн энэ ажлынхаа дараа холбогдох хууль тогтоомжийг боловсруулж, батлуулахаар төлөвлөжээ.

Дахин төлөвлөлтөд найман жилийн өмнө хамрагдсан хэрнээ өнөөдрийг хүртэл байрандаа орж чадалгүй нас барсан иргэн хүртэл байгаа аж. Энэ бүх замбараагүй байдлыг цэгцэлж, "Иргэн-Төр-Компани"-уудын дунд үүсдэг маргааныг хуулийн хүрээнд цэгцэлж, нэг ойлголттой болгоно гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ