МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БЗД-ийн 11-р хороонд алсдаа гүүрэн гарц, нүхэн гарц хийхээр төлөвлөсөн
2022.02.23
Орон нутгийн хөгжил

БЗД-ийн 11-р хороонд алсдаа гүүрэн гарц, нүхэн гарц хийхээр төлөвлөсөн

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа нар Баянзүрх дүүргийн 11,23-р хорооны иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Энэ үеэр УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, дүүрэг, нийслэл, улсын төсвөөр хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм.

11-р хорооны иргэд дэд бүтэц, цэцэрлэг сургуулийн хүртээмж, өрхийн эмнэлгийн асуудал, төр-иргэдийн уялдаа холбоо, газрын маргаан, хурдны зам дээр явганы замын гарц гаргах, гэрлэн дохио хийх гэх мэт асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлсэн.

11-р хороонд шинээр Ахмадын өргөө болон Өрхийн эмнэлэг барьж байгуулна. Хурдны замын асуудлаас болж хүүхдүүд, иргэд хичээл сургууль руу явахдаа осолд орох, амь насаа эрсдэлд оруулж байгаа. Уг замын тохижилт, бүтээн байгуулалтын эрх нь Нийслэл, дүүрэгт шилжсэн тохиолдолд эхний ээлжинд гарц, гэрлэн дохио зэргийг хийнэ. Харин алсдаа гүүрэн гарц, нүхэн гарц хийхээр төлөвлөсөн. Газрын маргааны хувьд Байгаль орчны яам, дүүрэг орон нутгийн удирдлагуудыг зөвшилцүүлж гарц гаргалгааг олж, шийдвэрлэнэ.

23-р хорооны иргэдийн хувьд тог, дулаан, дэд бүтэц, газрын асуудлаар санал хүсэлтээ хэлсэн.

Хамгийн их хөндөгдсөн газрын асуудал нэг талдаа шийдвэрлэгдэх ёстой. Шийдэх ёстой бол хурдан шийдэж, чадахгүй бол гарц гаргалгаа, шаардлагатай зөвлөгөөг өгөх ёстой. 2022 онд бид 23-р хороонд Ахмадын өргөө, бага сургуулийн цогцолбор, 9,23,28-р хороодыг холбосон авто зам, гүүр зэргийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Цаашид 23-р хороо "Жишиг хороо" болж хөгжинө. Зам, дэд бүтэц, зохион байгуулалт нь ямар байх тэр бүхнийг шийднэ.

Энэ бүх ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Мэргэжлийн байгууллагууд нь иргэдийнхээ төлөө сэтгэл гаргаж, эргэх холбоотой ажиллах шаардлагатай. Иргэд та бүхэн ч гэсэн төрийн бүх шатны байгууллагатай уялдаа холбоотой байж, шахаж, хэлэлцэж буй асуудлуудад оролцох хэрэгтэй. Бид хамтдаа нэг зүгт харж олон асуудлыг шийдвэрлэж чадна.

ШИНЭ МЭДЭЭ