МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшитай уулзлаа
2022.02.11
Орон нутгийн хөгжил

Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшитай уулзлаа

Өнөөдөр /2022.02.11/ УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшитай албан уулзалт хийлээ.

Япон улсын Засгийн газраас Монгол улсад түүнчлэн Дорноговь аймагт томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ. Үүний нэг болох Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн цахилгаан шатыг "Өвсний үндэс" хөтөлбөрөөр хийж гүйцэтгэж байна.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын I сургуулийн их засварыг Япон улсын "Өвсний үндэс" хөтөлбөрт хамруулахаар хүсэлт уламжилжээ.

ШИНЭ МЭДЭЭ