МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо
2022.02.09
Орон нутгийн хөгжил

Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг/ТИКА/-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаомертай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны захирагч Э.Батсүх, "Номгоны бүсгүйчүүд" ТББ-ын тэргүүн Э.Гүнхүүхэн, ТУЗ-ийн дарга Ж.Насанжаргал нарын хамт уулзаж Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.


Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, худалдаа, соёлын харилцааг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, боловсрол мөн хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаа "Номгоны бүсгүйчүүд" ТББ-ын төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ