МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баттөмөр: Иргэдийн орлогыг нэмэгдүүлэхдээ бүтээмжийн өсөлтийг анхаарах хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Дэмжиж байна. Уг нь хуримтлалаасаа нэмэх ёстой. Бүтээмж ямар байгаа вэ? Манай улсын өндөр өртөг зогсонги байдалд оруулдаг. Уул уурхайг түшиглэсэн эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа нь үнийн хамааралтай. Энэ эдийн засаг богино хугацааны үр ашгийг хүртдэг.  Гадаад зээлийн үр дүнд бий болдог. Энэ нь тогтвортой хөгжлийг авчрахад эргэлзээтэй. Өнөөдөр эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хэрэгтэй байна. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ