МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгаас Ардын Их Хурлын депутатаар ажиллаж байсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
2022.01.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дорноговь аймгаас Ардын Их Хурлын депутатаар ажиллаж байсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан Дорноговь аймгаа төлөөлж Ардын Их Хурлын Депутатаар ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар ардчилсан Үндсэн хуулийг батлалцахад оролцсон Дорноговь аймгаас Ардын Их Хурлын Депутатаар ажиллаж байсан аймгийн Засаг дарга асан Л.Ишдорж “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цол тэмдгээр, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Б.Нямдорж “Монгол Улсын Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан” цол тэмдгээр, аймгийн Гүйцэтгэх захиргааны дарга асан /хуучин нэршлээр/ Ж.Гомбожав Сүхбаатарын одон медалиар тус тус шагнууллаа.

ШИНЭ МЭДЭЭ