МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Т.Энхтүвшин нар Сайншанд сумын 400 өрхөд нүүрсний дэмжлэг үзүүллээ
2022.01.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Т.Энхтүвшин нар Сайншанд сумын 400 өрхөд нүүрсний дэмжлэг үзүүллээ

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Т.Энхтүвшин нарын зүгээс Сайншанд сумын зорилтод бүлгийн 400 өрхөд 272 тонн нүүрсний дэмжлэг үзүүлж байна.

Нүүрсний дэмжлэгт хамрагдаж буй иргэдийн судалгааг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Статистикийн хэлтэс, Сайншанд сумын багийн ажлын албанаас авсан байна. Өрх толгойлсон эцэг эх, ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрхөд 0.5-1 тонн нүүрс олгосон юм.

Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, УИХ-ын гишүүдийн Орон нутаг дахь бие төлөөлөгчид, Чандмань-Илч ОНӨХХК, Сайншанд сумын багийн ажлын алба хамтран халдвар хамгааллын дэглэмийг баримтлан нүүрс тараах ажлыг амжилттай зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ