МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.18
Уул уурхай, Ашигт малтмал

Ц.Цэрэнпунцаг: Төр эдийн засагт ороод ирэхээр хулгай гардаг

ИХ-ын чуулганы /2022,01,18/-ны өдрийн хуралдаанаар  Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

Засгийн газар ажлаа засах гэж байна гэж харлаа. Хэрвээ хэвийн хэвшил байхгүй бол энэ ажил явахгүй. Төр эдийн засагт ороод ирэхээр хулгай гардаг. Энэ хуулийн төслийн үзэл баримтлалыг өөрчлөхгүй яваарай. Үнийн асуудал дээр хувийн хэвшил хэзээ ч алдагдалтай үнэ тогтоохгүй, харин төрийн компани доогуур үнэлгээ хийх боломжтой.Одоо төрөөр дамжиж хулгай хийдэг хүмүүс хол явах хэрэгтэй. Ард түмэнд хайртай дүр эсгэж, төрийн нэр барьж хулгай хийж байгаа хүмүүс, улс төрчид төрийн компаниар дамжуулж хулгай хийдэг. Энэ алдааг засах гэж байгаа хууль.

ШИНЭ МЭДЭЭ