2022.01.18
Уул уурхай, Ашигт малтмал

С.Ганбаатар: Оюутолгой компани зэсийн баяжмалаа ОУ-ын ханшаар зарж чадаж байна уу?

УИХ-ын чуулганы /2022,01,18/-ны өдрийн хуралдаанаар  Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Оюутолгой компани зэсийн баяжмалаа ОУ-ын ханшаар зарж чадаж байна уу? 

Хөрш орны компаниудын аманд орж, бие биенээсээ өрсөж үнэ буулгадаг арчаагүй байдалтай 20 гаруй жилийн түүхийг таслан зогсоох цаг болсон.

  • Нэг, бирж дээр хувийн хэвшлийн компаниуд нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа. Иймд илүү давуу байдал олгох ТЭЗҮ судалгаа гарсан уу?
  • Хоёр, Бирж байгуулахад 35,5 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн байна. Энэ зардал хаанаас гарах вэ? Бизнес төлөвлөгөө гарсан уу?
  • Гурав, Оюутолгой компани зэсийн баяжмалаа ОУ-ын ханшаар зарж чадаж байна уу? Бирж байгуулагдсанаар энэ асуудал шийдэгдэнэ гэж хүлээж байгаа.
  • Дөрөв, Оюутолгойн үйлдвэр зэсийн баяжмалаа Монгол Хятадын хил хүргэх байтал өнөөдөр цаашаа явж цэвэршүүлэх үйлдвэр хүргэж нэмэгдэл зардал гаргаж байгаа.Монгол хэдэн төгрөгийн алдагдал гаргаж байгаа вэ?
  • Тав, Монголын лабораториуд Оюунтолгойн үйлдвэр дээр ажиллаж байна уу? Тэд хүлээн зөвшөөрч байна уу?
  • Зургаа, энэ хууль гарснаар луйвар зогсох уу?Биржээр арилжаалагдах зүйлүүд бодитой болсон уу?
  • Долоо, манай улсад Хөдөө аж ахуйн бирж байгуулсан яагаад дампуурсан бэ? Судалсан уу?
  • Найм, Бирж заавал төрийн өмчийн компани байна гэсэн ямар зарчим байна вэ?

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулж зохион байгуулалтад орно гэсэн хүлээлт байна.            

Түүний асуултад УУХҮ-ын сайд Г.Ёндон хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ