2022.01.18
Гадаад харилцаа
Ж.Бат-Эрдэнэ: Гадаад харилцааны сайд БНСУ-тай холбоотой харилцааг зөөлрүүлэхэд анхаараарай
УИХ-ын чуулганы /2022.01.18/-ны өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Гадаад улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд бол Монгол Улсыг бүрэн эрхт байдлаар нь төлөөлөх ёстой хүн. Монгол Улсын эдийн засгийн харилцаанд өөрчлөлт оруулах, гадаад харилцаандаа ямар нээлт хийх вэ гэдгийг анхаарч ажиллаарай. Урьд өмнө нь Элчин сайд нар дамжин өнгөрөх бааз шиг ажилладаг байсан. Сүүлийн үед харьцангуй сайжирч байгаа.
БНСУ-д суух Элчин сайд Э.Сарантогосын хувьд туршлагатай хүн. Манай улсын иргэд ихээр оршин суудаг томоохон харилцаа холбоотой улс. Иргэдийн ажиллах орчин нөхцөл, боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаарай.
Гадаад харилцааны сайдын хувьд БНСУ-тай холбоотой харилцааг зөөлрүүлэхэд анхаараарай. Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудлыг хэцүү байгаа.
ШИНЭ МЭДЭЭ
Булган аймгийн оюутны спортын наадам боллоо
2022.12.06
Булган аймагт оёдлын цех нээлтээ хийлээ
2022.12.06
Туркийн бирж хөгжүүлсэн туршлагаас судаллаа
2022.11.29
Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав
2022.11.15