МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.17
Уул уурхай, Ашигт малтмал

Т.Энхтүвшин: Иргэн бүр байгаль орчны нөлөөллийн мэдээлэл авах эрхтэй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Газар доорх баялагийн хайгуул хийж, нөөцөд бүртгэх ажиллагаа сүүлийн жилүүдэд алдагдсан. Сумын ард иргэдэд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон бусад хуулийн талаар танилцуулаарай. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд, баялагаа мэдэхэд нь саад болдог байдлаар өнөөдрийг хүрлээ. Тухайн компанийн байгаль хамгаалах төлөвлөгөөг нь сумын засаг дарга, байцаагч нь баталж өгддөггүй. Эл асуудлаас үүдэн газрын тосны болон бусад хайгуулыг хийж чадаагүй.

4.1.7 дахь заалтад Тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн мэдээлэл авах эрхтэй. Улаанбаатар хотод байгаа хүн Оюутолгой уул уурхайн мэдээлэл авах эрхгүй болсон харагдана. Үүнийг анхааралдаа авна уу? Хуулийн давхцалыг харна уу?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ