2022.01.17
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Энхбаяр: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд тусгагдсан заалтыг дахин хэлэлцэх шаардлагагүй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд 3 заалт оруулах гэж ойлгож байна. Тухайлбал, байгалийн баялагийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл болон нөхөн сэргээлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх үүрэгтэй гэдэг заалт оруулжээ.

Өнгөрсөн сард Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсан. Тухайн хуульд аль мэдээлэл нийтэд ил байх уу, аль нь хязгаарлагдмал, хаалттай ангилалд орох вэ гэдгийг жагсаалтаар гаргасан. Энэ хуулийн 8.6.9, 8.6.10, 8.6.12, 8.6.13-т яг энэ өөрчлөлтийг тусгаад батлачихсан. 8.7 дахь заалтад БОАЖЯ энэ мэдээллийг иргэдэд ил тод байлгана гэж заасан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд тусгагдсан заалтыг дахин хэлэлцэх шаардлагагүй.

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ