МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.14
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ж.Ганбаатар: Жижиг дунд бизнесийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад анхаарах нь МҮОНРТ-ийн гол ажил

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар  Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

 Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Үндэсний телевизээр гарч байгаа контентууд дээр жижиг дунд бизнесийг дэмжих, хүмүүсийн хөдөлмөр эрхлэх байдлыг сайжруулах тал дээр анхаарах нь Үндэсний телевизийн гол ажил. Сүүлийн үед гардаг байсан, үздэг байсан зүйлсийг сэргээх талаас нь ямар хэмжээгээр гаргавал зохистой талаар асууя. Д.Жавзандорж таныг үүнийг анхаарч өгөөсэй, төрийн үүрэг энд байгаа. Бид залуу үеэ хөнгөн хийсвэр хүмүүжүүлээд байна.

Үндэсний телевиз, бидний үүрэг бол хөдөлмөрийг шүтдэг, хөнгөн хийсвэр амьдрал богино гэдгийг ойлгодог сурталчилдаг байх ёстой. Агаараас хөрөнгө босгодог асуудал байхгүй, арван хуруугаараа маажиж байж амьдралаа босгодог юм гэдгийг Үндэсний телевиз хойч үедээ сайн хэлж өгөх ёстой.

Тэгэхгүй бол улс төржөөд юмыг хөнгөн хийсвэр ойлгоод байгаа юм байна. Үндэсний үүрэг маш их. Хүнд хүчир хөдөлмөр хийх ажилд хүмүүс ирэхгүй байна. Энэ асуудалд бид санаа тавих ёстой. Өнөөдөр бид даван туулна. Ирээдүйд харин өөр байх ёстой.

Дарга болчихвол, олны танил болчихвол сайхан амьдардаг юм байна биш, юм бүтээж хөдөлмөрлөж байж, ард нь гарч байж хүн өөрийгөө илэрхийлж байж үр хүүхдээ авч байна гэдгийг Үндэсний телевизийн 5-10 хувьд нь гаргаж өгдөг байгаасай.

Түүний асуултад нэр дэвшигчид хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ