Б.Энхбаяр: "Худал мэдээлэл тараах" гэсэн заалтыг "Гүтгэх" болгоно
2022.01.12
Хүний эрх

Б.Энхбаяр: "Худал мэдээлэл тараах" гэсэн заалтыг "Гүтгэх" болгоно

 "Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.01.12/ Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд боллоо. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их хурлын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаараа танилцуулж, хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт УИХ-аар шийдвэрлэнэ. Тус хуулийн төсөлд өмнөх Эрүүлгийн хуульд заасан"Худал мэдээлэл тараах” гэсэн заалтыг "Гүтгэх" гэж өөрчилж байгааг онцлов.Ингэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсэнтэй нь холбоотойгоор хардаж, сэрдсэн үндэслэлээр бичвэл Гүтгэсэн гэж тооцохгүй гэж тайлбар оруулна гэдгийг онцоллоо.

Тэрээр цааш нь "Гүтгэх гэдэг үг нь зориуд, санаатай гүжирдэх гэсэн агуулгатай. "Худал мэдээлэл тараах" гэдэг зүйл нь зориуд санаатай гэсэн хэв шинжийг харгалздаггүй. Бодит байдлаас зөрүүтэй л бол худлаа болж хувирдаг. Өөрөөр хэлбэл энэ нь сэтгүүлчдээ хамгаалаагүй, бодит үр дагавар дээрээ маш олон иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага яллагдсан.

Энэ хуулийн төслийг 2021 оны гуравдугаар сард өргөн мэдүүлсэн. 10 сарын дараа хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна. Яагаад ингэж удсан бэ гэхээр тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байсан. Манайхан сонгуулиар хийрхдэг учраас хэлэлцэх цаг үе нь биш байлаа. Одоо босго давна гэж найдаж байна. Тиймээс энэ асуудалд сэтгүүлчдийг анхаарлаа хандуулахыг хүсье. Учир нь энэ нь зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хамаатай асуудал бус бүх иргэний мэдэх эрхтэй холбоотой зүйл юм" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ