МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн мэнд хүргэе
2022.01.13
Хууль, эрх зүй

Ж.Бат-Эрдэнэ: Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн мэнд хүргэе

Монгол Улсын Шинэ Үндсэн Хууль батлагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ.

Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, иргэний нийгэм, ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс, Үндсэн хуулийн хяналт зэргийг багтаасан ардчилсан Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойн энэ өдөр, тус хуулийг боловсруулах, батлах үйл хэрэгт хүчин зүтгэсэн төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, Ардын Их Хурлын депутатууддаа хүндэтгэл үзүүлж, талархал дэвшүүлье.

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн, шинэчлэн баталж байсан түүхтэй.

Өдгөөгөөс 30 жилийн өмнө батлагдсан ардчилсан Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал 4 удаа, ард нийтээр 3 сар шахам хэлэлцүүлж, 900 мянга гаруй хүний буюу нийт сонгогчдын 75 хувийн саналыг авч, 1991 оны 11 дүгээр сараас Ардын Их Хурал 76 хоног тасралтгүйгээр хэлэлцэж 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан байдаг.

ШИНЭ МЭДЭЭ