МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.12
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Энхболд: Үндэсний зөвлөлийн гишүүдийг бүрэн өөрчлөх шаардлага бий болсон

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.01.12/ хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Хоёр нэр дэвшигчийг дэмжиж байгаа, итгэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой хуульд өөрчлөлт оруулахад миний бие оролцож байсан. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэх учир Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой, шаардлагатай. Үндэсний зөвлөлийг бүтнээр нь солих хүртэл арга хэмжээ авч болно. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгаа эсэх нь тодорхой бус. Цаашлаад тэнд ажиллагсдын хооронд үл ойлголцол, талцал үүсэж байна. Ийм шалтгаанаас болж МҮОНРТ-ийн ажил удааширдаг. МҮОНРТ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндэсний зөвлөлийн гишүүдийг бүрэн өөрчлөх шаардлага бий болсон гэсэн үг.

ШИНЭ МЭДЭЭ