Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэст хураагдсан эд зүйлсийг шийдвэрлэлээ
2021.12.15
Эдийн засаг, Худалдаа

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэст хураагдсан эд зүйлсийг шийдвэрлэлээ

Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч нарын шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Оюуны өмчийн эрхийн зөрчилтэй эд зүйлийг Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд хүргүүлснийг тус зөвлөлийн 2021.11.02-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор дараах байдлаар шийдвэрлэсэн байна.

  • Бүтээгдэхүүн загварын зөрчилтэй 30,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг морьт хөшөөг үнэлгээний комисст шилжүүлэхээр,
  • Барааны тэмдгийн зөрчилтэй 1,070,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг плиткийг үнэлгээний комисст шилжүүлэхээр,
  • Барааны тэмдгийн зөрчилтэй 320,320 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг аморе дарсыг үнэлгээний комисст шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ