http 50

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.06
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Н.Наранбаатар: Тооллогоо цаашдаа эдийн засгийнхаа нөхцөл байдалтай уялдуулмаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонслоо. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: УИХ-д тэдэн толгой мал байна, тэдэн хашаа байна гэж хэлчихээд гараад явчихаж болж байгаа юм уу? Цаашдаа тооллогын үр дүнгээр ийм арга хэмжээ авах шаардлагатай байна, тоо толгой их, бага байна гэдэг ч юмуу, сүргийн бүтэц алдагдсан, бэлчээрийн хүрэлцээ, худгийн усан хангамж хүрэлцээтэй эсэх гэхчилэн цаашдаа авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээтэй байдлаар дараа дараагийнхаа малын тоо толгойг танилцуулахгүй бол ач холбогдол муутай юм.

Ингэж танилцуулахаар бол цаасан дээр хэвлээд тавьчихад хангалттай юм шиг байна. УИХ-аар орж ирж буй ач холбогдол нь юу юм бэ? Энэ талаар гишүүдэд танилцуулаад ямар үүрэг чиглэл авах ёстойг сайн ойлгохгүй байна.

Мал тооллогоо уламжлалт хэлбэрээрээ хийгээд явж байна. цаашдаа цахимжуулах, энэ их хүн хүч,м хөрөнгө төсөв санхүү хамруулж жил бүр тоолж явах юмуу? Шинэ технологи ашиглах юмуу, хэрэв ашиглахаар төлөвлөсөн ажлууд байгаа юмуу?

Малаа цахимжуулаад, бүртгэл тооцоонд оруулаад чипжүүлээд улам боловсронгуй болгоод ажиллах төлөвлөгөө байгаа юмуу? Малын хашаа тоолж байгаа нь юунд хэрэглэх гэж байгаа, ямар ашигтай юм бэ?

Малын тоо толгойн албан татвар батлагдаж өнгөрсөн жилээс хэрэгжиж явсан хуулийн хэрэгжилт ямар байгаа юм бэ?

Төсөвт хэдий хэмжээний хөрөнгө татвараар төсөвлөгдөж байгаа юм бэ? Малын бэлчээр, худаг усандаа зарцуулах төлөвлөлт хийж чадаж байна уу? Бүх аймаг, сумдын төсөв төлөвлөгөө нь батлагдчихсан явж байна. Үүнээс хуулийн хэрэгжилтээс үнэлэлт, дүгнэлт хийж яваа зүйл байна уу?

ХХААХҮЯ-наас хүн байгаа болохоор асууя. Жил бүр Аварга малчин, сайн малчин шалгаруулдаг. Энэ жилийн хувьд журамд нь өөрчлөлт орох уу? Малын тоо толгой хараад урд жилүүдийнхээ голдог байсан бол энэ жил тоо толгой чухал биш болчихлоо. Малын таваарлаг байдал, сүргийн бүтцэд анхаарч байгаа байдал, туслах малчин, ажлын байр, сум орон нутагтайгаа холбогдож ажиллаж байгаа, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажил, малаа эрүүлжүүлж байгаа гэдэгт нь өөрчлөлт орж байна уу, үгүй юу гэдэгт  асуудал байна.

Малын тоо толгойг үндэслэж Монгол Улсын бэлчээрийн даац аймаг аймгаараа ямар байна, зохист хэмжээ нь ямар байх ёстой юм бэ? Аль бүс нутагт аль төрлийн малыг зонхилж өсгөх ёстой юм бэ?

Бэлчээрийн даац яаж хэтэрч байна гэхчилэн тооцсон тооцоо судалгаа байна уу? Цаашдаа эдийн засгийнхаа нөхцөл байдалтай уялдуулаад тодорхой арга хэмжээ авдаг баймаар байна. Эдгээр асуудалд тодорхой мэдээлэл хариулт авья.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад ХХААХҮЯ-ны ХАА-н бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариулав.  

ШИНЭ МЭДЭЭ