МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ч.Ундрам: ТББ-ийн статустай боловсролын байгууллагууд 2 хуулийн алинд нь орох юм бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: “Энэ хуулиар Засгийн газрын тусгай сан, Хөрөнгө оруулалтын сан, Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих сан, Олон улсын болон гадаад улсын сангийн салбар төлөөлөгчийн газар болон Холбооны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахгүй болно” гэж бичсэн байна.

Дээд боловсролын тухай хуулиар Дээд болон Их сургууль нь дэргэдээ endowment сантай байж болно гэсэн хуулийн төсөл Засгийн газраас өргөн баригдаж, ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа юм. Тэгэхээр энэ хуулиар endowment сан гэдэг нь зохицуулагдах уу гэдгийг нэгдүгээрт асууя.

Хуулийн үзэл баримтлалд сан нь аж ахуйн үйл ажиллагаа  эрхлэх, төлбөртэй үйлчилгээ үзүүлэх, дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл журмыг нарийвчлан тогтооно гэжээ.

Тэгэхээр сан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох юм бол ашгийн бус хуулийн этгээд гэдэгтээ орохгүй болчих юм бишүү? Үүнийг гайхаж байна. Тиймээс хариулт авья.

Ч.Ундрам гишүүний асуултад ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариуллаа.  

Түүний дараа Ч.Ундрам гишүүн тодруулга хийсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: ТББ-ийн статустай, ашгийн хэв шинжтэй ажиллаад байгаа боловсролын байгууллагууд чинь шинээр өргөн барьсан 2 хууль хоёрын алинд нь орох юм бэ?

Өөрсдөө бол ашгийн төлөө бус гэж тайлагнаад яваад байгаа. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой юм бэ. Үүнд мэргэжлийн хүмүүсээс хариулт авмаар байна. Таны өөрийн чинь ярьсан Их сургуулиуд, цэцэрлэг, сургуулиуд нь ТББ-ийн статустай, ашгийн хэв шинжтэй, хажуудаа компани байгуулсан дундуур нь санхүүгийн үйл ажиллагаагаар мөнгө гүйлгээд явж байгаа энэ асуудал яаж шийдэгдэх юм бэ?

ШИНЭ МЭДЭЭ