МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.06
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Эвлэлдэн нэгдэх эрхийг хаахгүй гэсэн заалтаа үг үсгээр нь тодруулж өгөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 1997 онд батлагдсан ТББ-ийн тухай хуулийг үндсэндээ өөрчлөн Холбооны тухай хууль болгон оруулж ирж байгаа юм байна. Холбооны үйл ажиллагааг хуулиар зохицуулах нь тусдаа хуулиар явах юм байна гэж ойлгож байна. Бусад нь энэ холбоо гэдэгтээ орох юм байна.

Нэгдүгээр асуулт, ТББ-ийн тухай хуулиа хүчингүй болгож байна уу, үгүй юу гэдгийг хайлгаад олсонгүй.

Хоёрдугаарт, мэргэжлийн холбоодтой хамаатай асуулт. 8.3-т “Холбооны гүйцэтгэх төрийн чиг үүргийн жагсаалтыг Засгийн газар батална” гэж заажээ. Та хэд Засгийн газар батална гэж оруулж ирэх юм. Засгийн газарт юу оруулж баталж байгааг бид мэдэхгүй үлдчихээд байна. Түүнийгээ ийм хүрээний ажлууд гэдгээ хуулиндаа оруулж ирж болохгүй юу?

Нэгдүгээрт, ТББ-ын үйл ажиллагааг Засгийн газар батална гэхээр Засгийн газрын хүрээнд ажиллах ТББ болж хувирах гээд байна. Хоёрдугаарт, ТНБД байхад тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудыг нь ТББ-д нь өгсөн. Сайд болоод ороод ирсэн чинь буцаагаад болиулчихсан байсан. Дахиад өгсөн гээд тоглоом хийгээд байна. Энэ хуулинд яриад гоё тайлбарлаад байгаа зүйлс чинь хуулиндаа заалтаараа байна уу?

“Ашгийн төлөө бус хуулийн этгээд нь төлбөртэй байж болно” гэдэгт төлбөрөө зорилгодоо ашиглана гэж тайлбарлалаа. Тэгтэл зорилгодоо ашиглана гэдэг үг чинь энэ дотор хаана нь байна вэ? Ашиг олох гэж хуваарилахгүй гэдэг үг үсэг чинь алга болчихоод байна. үүнээс чинь л хуулийн завсардал, гажуудал гараад байна.

Холбооны удирдлагатай холбоотой бас нэг асуудал байна. “Холбооны удирдлагад Төрийн үйлчилгээний албан тушаалтан, улс төрийн албан тушаалтнууд орохгүй” гэсэн заалт байна. хувь хүнийхээ хувьд би үүнийг дэмждэг. Улс төржүүлээд, нэг нам гарах бол нөгөө намруугаа харьяалуулаад татаж чангааж хэдэн тийш нь явуулдаг. Нутгийн зөвлөл ч тэр, бусад холбоодыг нь ч тэр. Дөнгөж сая та хэллээ, Үндсэн хуульд заасан Эвлэлдэн нэгдэх эрхийг хааж болохгүй гэж. Энэ чинь ахиад зөрчилдөж байна. Үндсэн хуулийн цэцэд очоод унавал яах вэ?

Хувь хүнийхээ хувьд дэмжинэ, улс төржилтөөс хамгаалах, төрийн захиргааны хараа хяналтаас  хамгаалах талаараа иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх хамгаалсан заалт болж байна. Үндсэн хуулийнхаа заалт талаас нь хэлж өгөөч ээ.

Хэрвээ эвлэлдэн нэгдэх талаар өөрийн чинь хэлсэн зүйл байхгүй бол хэзээ орох юм бэ? Эвлэлдэн нэгдэх эрхийг хаахгүй гэсэн заалтаа үг үсгээр нь тодруулж өгөх хэрэгтэй байна.

Түүний асуултад ХЗДХ-ийн Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ