http 103
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа
2022.01.05
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа.

Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, гишүүдэд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нар ажиллаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.

ШИНЭ МЭДЭЭ