МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.30
Уул уурхай, Ашигт малтмал

Н.Энхболд: Гуравдагч хөрш орон бол аюулгүй байдлын баталгаа гэдгийг мартаж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Оюутолгойн төслийн талаар ярихад дан ганц мөнгийг дурдаад байж болохгүй. Манай улсын гадаад бодлого, аюулгүй байдлын үзэл баримтлуудад гуравдагч орнуудын хөрөнгө оруулалт, эдийн засгийн сонирхлыг монголд бий болгож байж түүгээр дамжуулж аюулгүй байдлын баталгааг хангах хэрэгсэл болгоно гэсэн заалт бий. Өнөөдөр бид ганц л улсаас хараат байдалтай байна. Оюутолгой цаашид хэний гарт байх вэ гэдгийг давхар бодолцох ёстой. Зөндөө алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Далд уурхайн ажил эхэлтэл мөрдөгдөх дүрэм гэж ойлгож байгаа. Үүнийг анхааруулах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ