http 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.23
Зам, Тээвэр

Х.Ганхуяг: Нийслэлийн түгжрэлээс гадна нийтийн тээврийн хүртээмжийн талаар анхаарах хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Уг санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

Зээлийг дэмжиж байгаа. 10-н жилийн өмнө л 1200 байсан нийтийн тээврийн тоо өнөөдөр хэвээр байгаагаас үүдэн хүртээмж хангалтгүй, иргэд 2,3-н цаг гадаа хүйтэнд автобус хүлээж зогсох нь хэвийн үзэгдэл мэт боллоо.

Түүнчлэн шинээр ашиглалтанд орж байгаа томоохон хотхон хорооллууд сургууль, цэцэрлэгтэй төлөвлөдөг ч бодит байдал дээр баригдадгүй, иргэд өөр хороо дүүрэгт хүүхдүүдээ зөөхөөс өөр аргагүй нөхцөл байдалтай байна. 

Зам тээвэр хариуцсан орлогч болон бусад дарга нараа автобусаар явуулах хэрэгтэй. Иргэд автобус хүлээж, даарч байна. Үүнийг биеэрээ мэдрээгүй хүмүүс ойлгохгүй. Энэ асуудалд анхаарал хандуулж өгөөч.

Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ