http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Бат-Амгалан: Хөгжлийн бэрхшээл хүнээс биш нийгмээс бий болдог
2021.12.20
Орон нутгийн хөгжил

Э.Бат-Амгалан: Хөгжлийн бэрхшээл хүнээс биш нийгмээс бий болдог

Баянзүрх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 11000 гаруй иргэн амьдарч, ажилладаг гэх судалгаа бий. Бид өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ чадамжгүй мэт бодож, тэдний ур ухаан, авьяас чадварыг дэмжилгүйгээс болж тэдний нийгэмд үзүүлэх нөлөө, байр суурийг бүдгэрүүлсэн.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

Тэр ч утгаараа "Бид Хамтдаа" уриан дор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд анх удаа спортын 5 төрөлт тэмцээнийг санаачилж нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ санал бодлыг сонсож, тэдний нийгэмд үзүүлэх байр суурийг нэмэгдүүлэх, авьяас чадварыг ашиглаж "Бүтээгч-Бүтээлч" иргэн бий болгохын тулд олон ажил хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт хийх болно. Хамтарч ажиллаж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл болон холбогдох албаны хүмүүст талархал илэрхийлье."

хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ