http 77

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.14
Зам, Тээвэр

Ц.Сэргэлэн: Онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох хэрэгтэй

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдөр /2021.12.14/-ийн хамтарсан хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, холбогдох хүмүүсээ хариултаа авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Анхны хууль гэхэд нэлээн гайгүй хууль гараад ирчихэв үү гэж дүгнэж байна. Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналууд маш чухал саналууд байлаа. Ихэнх нь дэмжигдээд ороод иржээ. Онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагууд гэж хуулинд тусгайлан зааж өгсөн. Энэ бол маш  чухал заалтууд. Ийм дэд бүтэцтэй байгууллагууд юу хийх вэ гэдгийг хуульчилж өгсөн нь их чухал. Ажлын хэсгийн гишүүд цаашдаа энэ хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл, зарим нь шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд байгаа учраас та бүхэндээ хэлж байна. цаашдааажил үүргээ хийхдээ энэ хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах үйл явцад чухал асуудал олон бий.

Энэ дундаа нэг зүйлийг онцлон хэлье. Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийг хариуцаж байгаа байгууллага өнөөдөр онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагын жагсаалтад ороод иржээ.

Энэ сүлжээ кибер халдлагын улмаас ямар нэгэн байдлаар доголдол үүсэх, гацах, ажиллагаагүй болох юм бол Монгол улсын хилийн бүх боомтоор нэвтэрч байгаа, нэвтрэхээр очсон агаар, автозам, төмөр замын зорчигч тээврийн бүх хэрэгсэл тэг зогсолт хийх болно шүү.

Яг ийм нөхцөл байдалтай хамгийн чухал систем энэ хуулийн төсөлд орж ирээгүй байсныг оруулсан. Та бүхэн үүнийг онцгойлон анхаарч ажиллаарай гэж хэлэх гэсэн юм. Монгол улсын хилийн боомтууд дээр энэ үйл явц болбол гамшиг болно шүү. Нэг ч хүн, нэг ч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх ямар ч боломжгүй болох ийм систем учраас өөр өөрсдийн чиг үүргийн хүрээнд ажиллахдаа кибер халдлагаас хамгаалах, хэвийн үйл ажиллагааг нь явуулах нөөц серверийг өөр газарт хийх зайлшгүй шаардлагатай.

Ялангуяа ХЗДХ-ийн яамнаас ажлын хэсэгт орсон хүмүүс үүнийг онцгой анхаараарай гэдгийг хэлье. Манай Тагнуулын байгууллагынхан үүнийг сайн мэддэг. Мэдээлэл технологийн газрынхан үүнийг мэдэж аваарай гэсэндээ хэлж байгаа юм шүү. Төрийн тусгай албадын мэдээллийн сүлжээнүүд хамгийн аюултай сүлжээнүүд. Энэ хууль гарснаар хамгаалагдах эрх зүйн орчин нь бүрдэж байгаад би их талархалтай хандаж байна. та бүхэн минь цаашдынхаа ажилд анхаарч ажиллаарай.

ШИНЭ МЭДЭЭ