МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг Дорноговь аймагт хийлээ
2021.12.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг Дорноговь аймагт хийлээ

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хэлэлцэхээр төлөвлөсөн “Боловсролын багц хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохиож байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийг Дорноговь аймагт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон боловсролын байгууллагынхан тулгамдаж буй асуудал, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Боловсролын эрх зүйн шинэчлэл хийгдсэнээр Монгол хүний сурах, хөгжих тэгш эрх хангагдаж, суралцахуйгаас суралцахуйд шилжих шинэ зарчимд тулгуурлаж, мэдлэг-чадвар-хандлагыг төлөвшүүлэх үндсийг тавих юм" хэмээв.

Боловсролын багц хуулийн төслийг боловсруулахад 7 ажлын хэсэгт УИХ-ын 23 гишүүн ажиллаж буй. Ажлын хэсгүүд энэ намрын чуулганы хугацаанд багтаж цуврал хэлэлцүүлгийг хийж дуусгаад, 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлах аж.

Энэ үеэр нутгийн буурлуудад Монгол Улсын гавьяат цол тэмдгийг Т.Энхтүвшин гишүүн гардууллаа. Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр О.Чинлүү, Ц.Чойбаатар, Монгол улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр Н.Лантуу нар шагнуулсан билээ.

ШИНЭ МЭДЭЭ