МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн оюутнуудад тэтгэлэг гардууллаа
2021.12.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн оюутнуудад тэтгэлэг гардууллаа

БНХАУ-аас Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газраас Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олголоо.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин тус сургуулийн Эм найруулагчийн 2 дугаар дамжааны 15 оюутанд нийт 20 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийг гардуулан өгсөн юм.

Дорноговь аймаг болон БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газрын хамтын ажиллагааны хүрээнд сургалтын тэтгэлгийг 2016 оноос эхлэн тус сургуулийн оюутнуудад олгосон аж.

ШИНЭ МЭДЭЭ