2021.12.09
Улстөр

Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намын санхүүжилт хангалттай ил тод биш байна

Авлигын эсрэг үндэсний чуулганд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцож, үг хэллээ.

Мөн Чуулганы үеэр улс төрийн намын санхүүжилтын асуудлаар ярилцлага өгсөн юм.

Тэрбээр "Монгол Улсын улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлуудыг ерөнхийд нь авч үзэхэд хуулийн хийдэл их, түүнчлэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь гол шалтгаан болж байна.

Эрх зүйн шинэчлэл олон асуудлыг хөндөх нь гарцаагүй ч нэн түрүүнд улс төрийн санхүүжилтийн хяналт, ил тод байдал, тайлагналыг сайжруулах, мэдээллийг олон нийтэд ил болгоход анхаарал хандуулах шаардлагатай" хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ