Казакстан, Киркизстан улстай хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
2021.10.30
Гадаад харилцаа

Казакстан, Киркизстан улстай хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд, ХХААХҮЯ-ны төлөөллүүд Казакстан, Киркизстан улсад албан томилолтоор ажиллаад ирлээ.

Энэ үеэр Казакстаны ХАА-н сайд Ербол Карашукев болон Киркизийн ХАА-н дэд сайд нартай хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар албан уулзалт хийжээ.

Казакстаны талаас манай улсад органик жимс ногоо, казакын цагаан толгойт үхэр нийлүүлэх, Монголоос мал махан бүтээгдэхүүн авах, монгол мал, махан бүтээгдхүүнийг экспортын шаардлага хангуулж эрүүлжүүлэхэд тусалж дэмжихээ илэрхийллээ. Түүнчлэн дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын идэвхтэй гишүүн орны хувьд туршлагаасаа хуваалцахаар болжээ. Хамтын ажилагааны хүрээнд хоёр улсын ХАА-н дэд сайдуудаар ахлуулсан ажлын хэсэг гаргахаар тогтсон байна.

Казакстан нь өөрийн онцлогт тохируулан бэлчээрийн вакцинтай ба вакцингүй эрүүл бүсүүд байгуулж, бүтээгдэхүүнээ чөлөөтэй экспортлох эрх бүхий орон болжээ. Нурсултан хотод Мал амьтны эрүүл мэндийн байгууллагын төв азийн төв оффис байрлан үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

ШИНЭ МЭДЭЭ